Monday, September 23, 2013

Клубт элсэхийг хүсэгчдэд

Monday, March 11, 2013

BF Case Challenge-2013 тэмцээн амжилттай өндөрлөлөө



            Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дэргэдэх ACI students’ клуб нь тал бүрийн авъяас бүхий олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг мэргэжилтэн болох зорилготой санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын нэгдэл юм. Одоогийн байдлаар манай клубт Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, ШУТИС-ын Компьютерийн Техник Менежментийн Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 20 орчим оюутан, мөн клубын хараат бус гишүүдээр өмнө жилийн төгсөгчид байдаг.
Бид эрхэм зорилгынхоо хүрээнд зөвхөн клубын гишүүд хамтран хөгжөөд зогсохгүй Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсынхаа нийт оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн чиглэлийн дагуу оюутнууд хамтран хөгжих боломжийг бий болгохоор “BF Case Challenge” тэмцээнийг зохион байгуулдаг билээ.
“BF Case Challenge-2013” тэмцээн нь өнөөгийн байдлаар Монгол улсад Санхүү, Эдийн засаг, Бизнесийн чиглэлээр суралцаж буй бүх сургуулийн оюутан залуусын дунд зохиогдож буй хамгийн томоохонд тооцогдох тэмцээн болоод байна.
Тэмцээний I шатанд оюутнуудын ерөнхий мэдлэгийг шалгах тестийн шалгалт авдаг. Энэ жилийн шалгаруулалтанд нийт 78 багийн 234 оюутан бүртгүүлэн оролцсон ба үүнээс МУИС-ийн 33 баг, СЭЗДС-ийн 31 баг, КТМС-ийн 5 баг, ХУИС-ийн 9 баг оролцсон. Тестийн шалгалтанд оюутнуудын авсан хувийн дүнг нэгтгэн багийн оноог жагсаан, эхний 20 багийг хоёрдугаар шатанд оролцуулахаар болсон юм. Эхний шатны шалгаруулалтанд хувийн дүнгээр СЭЗДС-ийн III курсийн оюутан Р.Сугархүү хамгийн өндөр оноог авч тэмцээний тусгай шагналыг хүртсэн юм.
II шатны шалгаруулалт нь багууд жирийн ард иргэдэд эдийн засгийн мэдлэг олгох видео хичээлийг бэлтгэх тэмцээн бөгөөд энэ нь тэдний бүтээлч сэтгэлгээг сорих даалгавар байсан юм. Ийнхүү тэмцээнд 17 видео хичээл ирсэн нь оюутнуудын маань цаг зав, хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээлүүд байлаа. Бид тэмцээний дүрэм ёсоор дараагийн шатны шалгаруулалтанд хамгийн ойлгомжтой, бүтээлч бичлэг ирүүлсэн 5 багийг шигшин үлдээсэн ба багуудын бүх хичээлийг Клубын фэйсбүүк хуудсанд байршуулж, олон нийтээс хамгийн олон таатай үнэлгээ авсан МУИС-ийн “Sun-Shroom” багийг мөн шагнасан юм. /Тэмцээнд ирсэн бичлэгүүдийг ЭНДЭЭС үзнэ үү./

Тэмцээний хамгийн гол үе шат болох кейс ажиллах буюу асуудал шийвэрлэх даалгаврыг багуудад урьдчилан өгч ажиллуулаад эцсийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээнд илтгэл тавиулан Санхүүгийн Зах Зээлийн Холбооны гишүүд, Санхүү Эрхэлсэн Захирлуудын Клубын захирлууд шүүн, шилдэгийн шилдэг багуудыг шалгаруулсан юм.
Ийнхүү нэг сарын турш үргэлжилсэн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт “City Nomads” ресторанд ширүүхэн өрсөлдөөн, шударга шүүлтэн дунд тун амжилттай явагдан, тэмцээний 


“Шилдэгийн шилдэг” багаар СЭЗДС-ийн III курсын оюутан Э.Өрлөгболд, У.Бямбабаяр, Б.Цэрэнжамц нарын “Limitless” баг шалгарч өргөмжлөл 1,000,000₮,







Дэд байранд МУИС-ийн III курсын оюутан Г.Мэргэн, М.Молор-Эрдэнэ, Б.Ануударь нарын “Apex” баг шалгаран өргөмжлөл, 500,000₮,





          Гутгаар байранд МУИС-ийн IV курсийн оюутан Б.Буяннэмэх, О.Цолмон, Г.Төгөлдөр нарын “Sun-Shroom” баг шалгарч өргөмжлөл 250,000₮-өөр тус тус шагнагдсан юм.





 
Сүүлийн шатны шагнал гардуулах ажиллагааны үеэр захирлууд болон оюутнууд харилцан санал солилцож, халуун яриа өрнүүлэн оюутнуудад маань ажлын амжилтанд хүрсэн захирлуудаас үнэтэй зөвлөгөө авч, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олдсон таатай уулзалт болсон юм.
Ийнхүү бидний үйл ажиллагааг дэмжин үнэтэй хөрөнгө оруулалт оруулсан Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, Санхүү Эрхэлсэн Захирлуудын Холбоо болон Мандал Женерал Даатгалын хамт олондоо гүн талархал илэрхийлэхийн ялдамд энэхүү тэмцээнд оролцон өөрийн авъяас чадварыг сорьж, үнэтэй цаг зав, хөдөлмөрөө зарцуулсан нийт оюутнууддаа баяр хүргэн, сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсч дараа жилийн тэмцээнд амжилтаа улам ахиулан оролцохыг ерөөе.

Tuesday, March 5, 2013

BFCASE challenge тэмцээний 2-р шатанд тэнцсэн видео хичээлүүд
















Сонирхолтой хичээл бэлдэж, хүчин чармайлт гаргасан багууддаа баярлалаа.

Saturday, March 2, 2013

Холбоо барих














Хаяг:



Мандал Оффис, Сөүлийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
Утас:Координатор: 99986710
Э-Шуудан:aciclub.mgl@gmail.com
Фэйсбүүк:http://www.facebook.com/pages/ACI-students-club

Wednesday, February 27, 2013

BFCase challenge тэмцээний 2-р шатанд зориулав


Юуны өмнө 1-р шатнаасаа шалгарсан та бүхэнд баяр хүргэе.

2-р шат бол Санхүү Эдийн засгийн үндсэн ойлголтуудаас аль нэгийг сонгон видео хичээл бэлдэх юм. Техникийн зөвөлгөөн ойлгомжтой байсан гэж найдаж байна. Хэрэв ойлгомжгүй зүйл гарвал манай фейсбүүк хуудсанд мессеж үлдээнэ үү.

Видео хичээлд тавигдах шаардлага:

  1. Cэдэв сонголт (Хичээлийн хүрэх хүмүүс нь эдийн засгийн ойлголтгүй иргэд байх учир энгийн бөгөөд ойлгомжтой сэдэв сонгож авах)
  2. Тайлбарлах, илтгэх ур чадвар
  3. Бүтээлчээр хандсан байх
    1. Шинэлэг санаа, сонирхолтой жишээ баримт дурьдсан байх
    2. Програмын (Powerpoint, Prezi, Aurora, Adobe Flash гэх мэт) давуу тал эффектүүдийг өнгө дизайны өргөн сонголттойгоор ашигласан байх
    3. Дуугаа чанартай бичих


Доор байгаа программ бол 2-р шатанд хэрэглэгдэх програм юм. Татаж аваад дотор нь байгаа  зааврын дагуу суулгаарай.





Амжилт хүсье!!!


Tuesday, February 26, 2013

Нэгдсэн дүн



       BFCase challenge тэмцээний маань I  шат- Мэдлэгээрээ манлайл”-Оюутнуудын мэдлэгийг шалгасан тест авах байсан бөгөөд багийн 3 гишүүний нийлбэр дүнгээр 2-р шатанд 20 баг шалгаруулах юм.
       2.25-ний 18.00 цагт СЭЗДС-н 315, 318, 319, 320, 321 тоотод тестийн шалгалтыг авсан. Нийт 73 баг буюу 219 оюутан 1-р шатанд орсноос нийт 20 багийг 2-р шатанд шалгаруулсан. Хувийн дүнгээр СЭЗДС-н 3-р курсийн оюутан Сугархүү 61 оноогоор тэргүүлэв.

Дүнгийн нэгтгэлийг эндээс татаж авна уу.
Шууд харах





Оройтуулсанд хүлцэл өчье.

    

Wednesday, February 6, 2013

Бүртгэлийн анкет

Анкет



Тэмцээний удирдамж

Monday, January 28, 2013

BF Case challenge 2013 Coming soon…

   Оюутнуудын багаар болон кэйс ажиллах чадварыг сайжруулах, Өөр бусад сургуулийн оюутнуудтай  харилцан мэдлэгээ солилцож, санал бодлоо хуваалцах зорилготойгоор анх 2012 онд зохиогдож байсан билээ.

 

Subscribe to our Newsletter

Contact our Support

Email us: Support@templateism.com

Our Team Memebers