Tuesday, December 11, 2012

Investopedia-ийн үгсийн орчуулга

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа. Манай клубын оюутнууд энэ 7 хоногоос эхлээд www.investopedia.com-ын нэр томьёонуудыг орчуулж өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлэхээр шийдсэн билээ. ингээд уг цувралынхаа эхний үгийг та бүхэндээ толилуулж байна.

 

clip_image002

80:20-н дүрэм

Энэ дүрмийг ашигласанаар менежер хүн “ажлын явцад 20%-н цаг зарцуулалтаар 80% үр дүнд хүрч, үлдсэн 80% цаг зарцуулалтаар 20% үр дүнг бий болгодог”. Яагаад цөөхөн компани толгой эргэм амжилт олж , харин маш олон компани дампуурдаг вэ? Юуг буруу хийсэн учраас олон компани алддаг, юуг зөв хийсэн учраас цөөн компани амжилтанд хүрдэг вэ? энэ цөөн бөгөөд амжилттай компаниудад ямар нэгэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ бол Паратегийн зарчим буюу 80:20-н дүрэм. Ямар ч салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80% нь хүссэн үр дүнгийнхээ ердөө 20%-д хүрдэг, харин ердөө 20% нь хүссэн зүйлийнхээ 80%-д хүрдэг. Үүнийг мөн 20%-н хүчин чармайлт нь 80%-н өгөөж өгдөг, харин 80%-н хүчин чармайлт нь 20%-н өгөөж өгдөг гэж тайлбарлаж болно. Маш бага хүчин чармайлтаар өндөр үр дүнд хүрч болохыг илэрхийлдэг энэ зарчмыг бизнесменүүд үйл ажиллагаандаа ихээр ашигладаг. Тухайлбал танай байгууллагын үзүүлдэг олон төрлийн үйлчилгээний ердөө 20% нь нийт орлогын 80%-г бүрдүүлдэг, эсвэл танай нийт үйлчлүүлэгчдийн ердөө 20% нь нийт орлогын чинь 80%-г бүрдүүлдэг байна. Хэрэв тийм бол 20%-г ашиг өгдөг атлаа 80%-г зардал шаарддаг хэрэгцээгүй бүтээгдэхүүнийг шйлдвэрлэхээ зогсоож харин бага зардлаар бүтдэг хэрнээ их ашиг өгдөг цөөхөн зүйлсээ л сайн үйлдвэрлэ гэсэн үг. Үүний тулд бүтээгдэхүүн тус бүрийн орлого, зардал, түүнд зарцуулдаг цаг хугацаа, хөдөлмөрийн зардал зэргээ тооцож шинжлэх хэрэгтэй.

1960-1990 оны үед тус хуулийг сайтар “мөлжиж” ашиглан амжилт олсон компаний нэг бол IBM. Тэд компьютер ачаалагдах нийт хугацааны 80%-г нийт программын ердөө 20%-г ачаалахад зарцуулагдаж байгааг анзаарчээ, ингээд маш том системийн өөрчлөлт хийж программуудыг ачаалах нийт хугацааны 20% нь нийт программын 80%-г ачаалдаг болгох зорилт дэвшүүлж ажилласанаар асар хурдтай компьютерийг бий болгосон юм. IBM-г дагаад Apple, Microsoft компаниуд компьютерээ улам хямд бөгөөд жижиг оврын ашиглахад тохиромжтой болгож улмаар компьютерийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Яагаад энэ зарчим чухал вэ? Энэ бол бидний хэвшсэн ойлголт сэтгэлгээг өөрчлөхөд маш хэрэгтэй. Хамгийн наад зах нь бид бүхий л хэрэглэчиддээ адилхан үнэ цэнэтэй, бүх ажил ижилхэн үр дүн өгдөг, орлогоор орж ирсэн бүх мөнгө ижилхэн, байгууллагын бүхий л ажил ижил хувь нэмэр оруулдаг, ямар ч өдөр бусад өдөртэй ижил, бүх найзууд үнэ цэнэтэй, бүх сургууль ижил, хаана ч сурсан ялгаагүй гэж боддог. Гэтэл тэд бүгд ялгаатай. Хэрвээ та сайтар анзаарвал ажлын 8 цагын ердөө 2 цагт нь л бид маш их зүйл амжуулсан байдаг, харин шлдсэн 5-6 цагт нь харьцангуй бага буюу төдийлөн ач холбогдол багатай зүйлсийг хийсэн байдаг. Ангийг ердөө хэдхэн дэггүй хүүхэд үймүүлээд байгааг багш нар анзаардаг ч 80:20-н зарчим үйлчлээд байгааг ердөө ч мэддэггүй.

Тэгэхээр 80:20 зарчим бидэнд ямар хэрэгтэй вэ? Энэ зарчим бол бидний ертөнцийг үзэх, ажлаа харах өнцгийг өөрчилнө. Хэрвээ үйлчлүүлэгчдийн 20% нь нийт орлогын 80%-г оруулдаг юм бол бид хэнд, юунд анхаарах вэ? Хэрэв бараа бүтээгдэхүүний 80% нь ердөө 20% -н орлого оруулдаг юм бол бид зардлаа яаж үр өгөөжтэй зарцуулах вэ? Энэ их зардал юунд зарцуулагдаж байна вэ? гэдэгт шинжилгээ хийж болно шүү дээ. Хамгийн их ашиг оруулдаг тэр 20%-н бүтээгдэхүүнээ олоод түүнийгээ л үйлдвэрлэ, хамгийн их үр бүтээлтэй ажилладаг 20%-н ажилтнуудаа олоод тэднийгээ л сайн ажиллуул, урамшуул. Хамгийн сайнаар нөлөөлдөг 20%-н найз нараа олоод тэдэнтэйгээ л нөхөрлө, хамгийн ашигтай өнгөрөөдөг 20%-н цагаа олоод энэ л цагт эрчимтэй хөдөлмөрлө. Хэрэв бид ийнхүү маягаар, өчүүхэн жижиг зүйлс ч гэсэн хичнээн их ашиг оруулдгийг харж чадвал, хэрэв бид маш том зүйл хичнээн үр өгөөжгүй болохыг ялгаж чаддаг, тооцдог болж чадвал зөвхөн бизнест ч гэлтгүй амьдралд хандах маш олон хандлагыг өөрчилж чадна.

Friday, October 12, 2012

Case Study Competition


Тэмцээний зорилго:
  •         Оюутнуудын багаар болон кэйс ажиллах чадварыг сайжруулах
  •         Өөр бусад сургуулийн оюутнуудтай  харилцан мэдлэгээ солилцож, санал бодлоо хуваалцах

Хэн оролцох вэ?
    •         Санхүү
    •         Эдийн Засаг
    •         Бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус

Багын гишүүдийн тоо: 4

Агуулга:
Тэмцээнд ажиллуулах кэйсүүд нь тухайн компанид шаардлагатай санхүүгийн тооцооллыг хийхэд чиглэгдсэн байна. Кейсийн тэмцээн нь жилд 1 удаа зохиогдох бөгөөд зохиогдох өдрийг жич зарлана.

Тэмцээний үе шат
1-р шат:  Acistudents.blogspot.com дээр тавигдах кэйсийг ажиллаж info@fma.mn-руу явуулна.
2-р шат: Эхний шатнаас шалгарсан 5 баг оролцоно. Шалгарсан багуудад 2-р шатны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.

Шагналын сан:
1-р байр: 300000 өргөмжлөл
2-р байр: 200000, өргөмжлөл

 Ивээн тэтгэгч: Юү Эм Си корпораци болон Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо

Зохион байгуулагч: ACI students club



2011 оны 4 сард болсон тэмцээний постер:









Wednesday, October 10, 2012

Клубын танилцуулга


Санхүүгийн зах зээлийн холбоо ирээдүйн шилдэг санхүүчдийг бэлтгэх, нэгтгэх зорилгоор санхүүч оюутны клубыг 2011.05.21-ны өдөр албан ёсоор “ACI students club” нэртэйгээр байгуулсан. ACI students club нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн их, дээд сургуулиудын 20 орчим оюутны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жил бүр шинээр гишүүн элсүүлж залгамж халаагаа бэлтгэн цаашид үйл ажиллагаагаа явуулсаар байх юм.
       Манай клубт сурч мэдэх эрмэлзэлтэй, хамгийн гол нь өөрсдийн сурч буй зүйлсээрээ дамжуулан эх орондоо ихийг хийж бүтээх хүсэлтэй оюутан залуучууд элсэн ордог. 

       Клуб нь гишүүддээ дараахь салбаруудын хүрээнд онолын болон практик мэдлэг олгох зорилготой.
1                     .      Эдийн Засаг
2                     .      Санхүүгийн зах зээл
3                     .      Бизнес
                       .      Санхүүгийн удирдлага

Алсын хараа: Олон Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх олон талын мэдлэг чадвар бүхий боловсон хүчин болох.
Онцлог: Гишүүддээ алсын хараа төвтэй мэдлэг, чадвар олгох дээр суурилдаг.


Бүтэц, зохион байгуулалт:

FMA: СЗЗ-н холбооны түншүүд болон гишүүд

Гишүүдийн зөвлөл: Клубын гишүүдээс сонгогдсон шийдвэр гаргах зөвлөл нь 8 хүний бүрэлдэхүүнтэй.

Хараат бус гишүүд: Сургуулиа амжилттай  төгсөж ажлын гараагаа эхэлсэн клубын үйл ажиллгаанд идэвхитэй оролцох гишүүд
Координатор: Клубын өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг хариуцна.
Маркетинг & IT: Клубээ бусдад таниулах, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх арга хэмжээ авна.
Мэдээ, мэдээлэл: Хэрэгцээтэй мэдээ мэдээллээр хангана.
Хүний нөөц: Шинэ гишүүд элсүүлэх ажлыг зохион байгуулах, гишүүдээ байнга идэвхжүүлэх арга хэмжээ авах.
Сургалтын хэсэг: Клубын сургалтын төлөвлөгөөг гаргаж, зохион байгуулах.
Судалгаа шинжилгээ: CSI буюу Хэрэглэгчдийн Хүлээлтийн Индекс болон бусад шаардлагатай судалгааг хариуцаж судалгаа авах болон нэгтгэл, дүгнэлтийн ажил зэргийг гаргах.

Saturday, September 29, 2012

Friday, September 28, 2012

ACI students club






         Энэхүү блог нь ACI students клубын албан ёсны блог болох бөгөөд одоогийн байдлаар блогт засварын ажил хийгдэж байна.

Манай клубын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй фейсбоок хуудас руу орж танилцана уу.
http://www.facebook.com/pages/ACI-students-club/248315965214451

 

Subscribe to our Newsletter

Contact our Support

Email us: Support@templateism.com

Our Team Memebers