Saturday, March 28, 2015

"Business Case Challenge 2015" зарлагдлаа

Монголын Санхүүгийн Зах Зээлийн холбооны дэргэдэх ACI санхүүч оюутны клуб-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “BF Case Challenge” тэмцээн маань энэ жил “Business Case Challenge 2015” нэрийн дор зохион байгуулагдахад бэлэн болоод байна. Тус тэмцээн нь оюутны бүтээлч байдал, бизнес сэтгэлгээ, уран сэтгэмж, мэдлэг чадварыг хөгжүүлж шударгаар үнэлж чаддагын сацуу мэргэжил, курс харгалзахгүй оролцох боломж олгодогоороо онцлогтой юм.

Энэ жилийн тэмцээний онцлог нь 3 оюутны бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд баг бүр 10’000 төгрөгийн мандатны хураамжтай болж “Who are the next innovators ?” уриатайгаар зохиогдох юм.

Хэн оролцож болох вэ?
*Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-4-р курсын оюутнууд
*Өөртөө итгэлтэй, шинийг эрэлхийлэгч, өрсөлдөх чадвартай, бизнес сэтгэлгээтэй

Шагналын сан:
Ялагч баг: 1’500’000 төгрөг үнэ бүхий зүйл
II байр эзэлсэн баг: 1’000’000 төгрөг үнэ бүхий зүйл
III байр эзэлсэн баг: 500’000 төгрөг үнэ бүхий зүйл
• Үе шат бүрт шилдэг болсон оюутан, багуудад мөнгөн шагнал үнэ бүхий зүйл
• III шатанд шалгарсан 15 багийн 45 оюутанд үнэ бүхий гарын бэлэгтэй

Тэмцээн явагдах хугацаа:
2015 оны 4 сарын 11-ээс 5-р сарын 1


Бүртгэх үйл явц:
2014 оны 4 сарын 09-ны 23.59 минут хүртэл бүртгэл үргэлжилнэ.
Голомт банкны 1505102613 тоот дансанд багийн мандатны 10’000 төгрөгөө хийнэ.
Бүртгэлийн анкетийг дараах холбоос руу орж бөглөнө үү.
Анкет бөглөх

Анхаарах зүйлс:
*Дансанд мөнгөө хийхдээ багийн нэр болон холбоо барих утсаа заавал бичих
*Багийн гишүүн бүр дээрх холбоосоор орж анкетийг үнэн зөв бөглөсөн байх
*2015 оны 4 сарын 10-нд бүх багууд руу 1-р шатны удирдамжийг явуулах тул тухайн өдөр баг бүр удирдамжтайгаа танилцах





Thursday, September 4, 2014

Элсэлт 2014-2015

Сайн байцгаана уу? 
Манай клубын 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ. Санхvv, эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцдаг шинийг санаачлагч, бvтээлч, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй оюутнуудыг урьж байна. 
Бvртгэл: 2014 оны 9 сарын 11 хvртэл явагдана.
Элсэлтийн анкетыг дараах линкээр орж бөглөнө үү. 
Анкет бөглөх
Анкет бөглөх

Saturday, March 29, 2014

Who is the next Entrepreneur?



Бүртгэлийн анкетийг доорх холбоосоор орж бөглөнө үү.
Анкет бөглөх


Бүртгэлийн анкет хүлээн авах сүүлийн хугацаа:
2014 оны 4 сарын 19-ны 23.59 минут хүртэл


I шатны шалгаруулалт
I шатны шалгаруулалт хаана, хэзээ, хэдэн цагаас болохыг фейсбүүк хуудас, клубын вэб хуудас, бүртгүүлсэн оюутнуудын мэйл хаягаар мэдээлнэ. Анкет явуулаагүй тохиодолд I шатны шалгаруулалт оролцох боломжгүйг анхаарна уу.


1608455_719035248141231_34808830_n

Monday, September 23, 2013

Клубт элсэхийг хүсэгчдэд

Monday, March 11, 2013

BF Case Challenge-2013 тэмцээн амжилттай өндөрлөлөө



            Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дэргэдэх ACI students’ клуб нь тал бүрийн авъяас бүхий олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг мэргэжилтэн болох зорилготой санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын нэгдэл юм. Одоогийн байдлаар манай клубт Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, ШУТИС-ын Компьютерийн Техник Менежментийн Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 20 орчим оюутан, мөн клубын хараат бус гишүүдээр өмнө жилийн төгсөгчид байдаг.
Бид эрхэм зорилгынхоо хүрээнд зөвхөн клубын гишүүд хамтран хөгжөөд зогсохгүй Санхүүгийн Зах Зээлийн Холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсынхаа нийт оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн чиглэлийн дагуу оюутнууд хамтран хөгжих боломжийг бий болгохоор “BF Case Challenge” тэмцээнийг зохион байгуулдаг билээ.
“BF Case Challenge-2013” тэмцээн нь өнөөгийн байдлаар Монгол улсад Санхүү, Эдийн засаг, Бизнесийн чиглэлээр суралцаж буй бүх сургуулийн оюутан залуусын дунд зохиогдож буй хамгийн томоохонд тооцогдох тэмцээн болоод байна.
Тэмцээний I шатанд оюутнуудын ерөнхий мэдлэгийг шалгах тестийн шалгалт авдаг. Энэ жилийн шалгаруулалтанд нийт 78 багийн 234 оюутан бүртгүүлэн оролцсон ба үүнээс МУИС-ийн 33 баг, СЭЗДС-ийн 31 баг, КТМС-ийн 5 баг, ХУИС-ийн 9 баг оролцсон. Тестийн шалгалтанд оюутнуудын авсан хувийн дүнг нэгтгэн багийн оноог жагсаан, эхний 20 багийг хоёрдугаар шатанд оролцуулахаар болсон юм. Эхний шатны шалгаруулалтанд хувийн дүнгээр СЭЗДС-ийн III курсийн оюутан Р.Сугархүү хамгийн өндөр оноог авч тэмцээний тусгай шагналыг хүртсэн юм.
II шатны шалгаруулалт нь багууд жирийн ард иргэдэд эдийн засгийн мэдлэг олгох видео хичээлийг бэлтгэх тэмцээн бөгөөд энэ нь тэдний бүтээлч сэтгэлгээг сорих даалгавар байсан юм. Ийнхүү тэмцээнд 17 видео хичээл ирсэн нь оюутнуудын маань цаг зав, хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээлүүд байлаа. Бид тэмцээний дүрэм ёсоор дараагийн шатны шалгаруулалтанд хамгийн ойлгомжтой, бүтээлч бичлэг ирүүлсэн 5 багийг шигшин үлдээсэн ба багуудын бүх хичээлийг Клубын фэйсбүүк хуудсанд байршуулж, олон нийтээс хамгийн олон таатай үнэлгээ авсан МУИС-ийн “Sun-Shroom” багийг мөн шагнасан юм. /Тэмцээнд ирсэн бичлэгүүдийг ЭНДЭЭС үзнэ үү./

Тэмцээний хамгийн гол үе шат болох кейс ажиллах буюу асуудал шийвэрлэх даалгаврыг багуудад урьдчилан өгч ажиллуулаад эцсийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээнд илтгэл тавиулан Санхүүгийн Зах Зээлийн Холбооны гишүүд, Санхүү Эрхэлсэн Захирлуудын Клубын захирлууд шүүн, шилдэгийн шилдэг багуудыг шалгаруулсан юм.
Ийнхүү нэг сарын турш үргэлжилсэн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт “City Nomads” ресторанд ширүүхэн өрсөлдөөн, шударга шүүлтэн дунд тун амжилттай явагдан, тэмцээний 


“Шилдэгийн шилдэг” багаар СЭЗДС-ийн III курсын оюутан Э.Өрлөгболд, У.Бямбабаяр, Б.Цэрэнжамц нарын “Limitless” баг шалгарч өргөмжлөл 1,000,000₮,







Дэд байранд МУИС-ийн III курсын оюутан Г.Мэргэн, М.Молор-Эрдэнэ, Б.Ануударь нарын “Apex” баг шалгаран өргөмжлөл, 500,000₮,





          Гутгаар байранд МУИС-ийн IV курсийн оюутан Б.Буяннэмэх, О.Цолмон, Г.Төгөлдөр нарын “Sun-Shroom” баг шалгарч өргөмжлөл 250,000₮-өөр тус тус шагнагдсан юм.





 
Сүүлийн шатны шагнал гардуулах ажиллагааны үеэр захирлууд болон оюутнууд харилцан санал солилцож, халуун яриа өрнүүлэн оюутнуудад маань ажлын амжилтанд хүрсэн захирлуудаас үнэтэй зөвлөгөө авч, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олдсон таатай уулзалт болсон юм.
Ийнхүү бидний үйл ажиллагааг дэмжин үнэтэй хөрөнгө оруулалт оруулсан Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, Санхүү Эрхэлсэн Захирлуудын Холбоо болон Мандал Женерал Даатгалын хамт олондоо гүн талархал илэрхийлэхийн ялдамд энэхүү тэмцээнд оролцон өөрийн авъяас чадварыг сорьж, үнэтэй цаг зав, хөдөлмөрөө зарцуулсан нийт оюутнууддаа баяр хүргэн, сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсч дараа жилийн тэмцээнд амжилтаа улам ахиулан оролцохыг ерөөе.

Tuesday, March 5, 2013

BFCASE challenge тэмцээний 2-р шатанд тэнцсэн видео хичээлүүд
















Сонирхолтой хичээл бэлдэж, хүчин чармайлт гаргасан багууддаа баярлалаа.

Saturday, March 2, 2013

Холбоо барих














Хаяг:



Мандал Оффис, Сөүлийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
Утас:Координатор: 99986710
Э-Шуудан:aciclub.mgl@gmail.com
Фэйсбүүк:http://www.facebook.com/pages/ACI-students-club

 

Subscribe to our Newsletter

Contact our Support

Email us: Support@templateism.com

Our Team Memebers