Tuesday, December 11, 2012

Investopedia-ийн үгсийн орчуулга

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа. Манай клубын оюутнууд энэ 7 хоногоос эхлээд www.investopedia.com-ын нэр томьёонуудыг орчуулж өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлэхээр шийдсэн билээ. ингээд уг цувралынхаа эхний үгийг та бүхэндээ толилуулж байна.

 

clip_image002

80:20-н дүрэм

Энэ дүрмийг ашигласанаар менежер хүн “ажлын явцад 20%-н цаг зарцуулалтаар 80% үр дүнд хүрч, үлдсэн 80% цаг зарцуулалтаар 20% үр дүнг бий болгодог”. Яагаад цөөхөн компани толгой эргэм амжилт олж , харин маш олон компани дампуурдаг вэ? Юуг буруу хийсэн учраас олон компани алддаг, юуг зөв хийсэн учраас цөөн компани амжилтанд хүрдэг вэ? энэ цөөн бөгөөд амжилттай компаниудад ямар нэгэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ бол Паратегийн зарчим буюу 80:20-н дүрэм. Ямар ч салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80% нь хүссэн үр дүнгийнхээ ердөө 20%-д хүрдэг, харин ердөө 20% нь хүссэн зүйлийнхээ 80%-д хүрдэг. Үүнийг мөн 20%-н хүчин чармайлт нь 80%-н өгөөж өгдөг, харин 80%-н хүчин чармайлт нь 20%-н өгөөж өгдөг гэж тайлбарлаж болно. Маш бага хүчин чармайлтаар өндөр үр дүнд хүрч болохыг илэрхийлдэг энэ зарчмыг бизнесменүүд үйл ажиллагаандаа ихээр ашигладаг. Тухайлбал танай байгууллагын үзүүлдэг олон төрлийн үйлчилгээний ердөө 20% нь нийт орлогын 80%-г бүрдүүлдэг, эсвэл танай нийт үйлчлүүлэгчдийн ердөө 20% нь нийт орлогын чинь 80%-г бүрдүүлдэг байна. Хэрэв тийм бол 20%-г ашиг өгдөг атлаа 80%-г зардал шаарддаг хэрэгцээгүй бүтээгдэхүүнийг шйлдвэрлэхээ зогсоож харин бага зардлаар бүтдэг хэрнээ их ашиг өгдөг цөөхөн зүйлсээ л сайн үйлдвэрлэ гэсэн үг. Үүний тулд бүтээгдэхүүн тус бүрийн орлого, зардал, түүнд зарцуулдаг цаг хугацаа, хөдөлмөрийн зардал зэргээ тооцож шинжлэх хэрэгтэй.

1960-1990 оны үед тус хуулийг сайтар “мөлжиж” ашиглан амжилт олсон компаний нэг бол IBM. Тэд компьютер ачаалагдах нийт хугацааны 80%-г нийт программын ердөө 20%-г ачаалахад зарцуулагдаж байгааг анзаарчээ, ингээд маш том системийн өөрчлөлт хийж программуудыг ачаалах нийт хугацааны 20% нь нийт программын 80%-г ачаалдаг болгох зорилт дэвшүүлж ажилласанаар асар хурдтай компьютерийг бий болгосон юм. IBM-г дагаад Apple, Microsoft компаниуд компьютерээ улам хямд бөгөөд жижиг оврын ашиглахад тохиромжтой болгож улмаар компьютерийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Яагаад энэ зарчим чухал вэ? Энэ бол бидний хэвшсэн ойлголт сэтгэлгээг өөрчлөхөд маш хэрэгтэй. Хамгийн наад зах нь бид бүхий л хэрэглэчиддээ адилхан үнэ цэнэтэй, бүх ажил ижилхэн үр дүн өгдөг, орлогоор орж ирсэн бүх мөнгө ижилхэн, байгууллагын бүхий л ажил ижил хувь нэмэр оруулдаг, ямар ч өдөр бусад өдөртэй ижил, бүх найзууд үнэ цэнэтэй, бүх сургууль ижил, хаана ч сурсан ялгаагүй гэж боддог. Гэтэл тэд бүгд ялгаатай. Хэрвээ та сайтар анзаарвал ажлын 8 цагын ердөө 2 цагт нь л бид маш их зүйл амжуулсан байдаг, харин шлдсэн 5-6 цагт нь харьцангуй бага буюу төдийлөн ач холбогдол багатай зүйлсийг хийсэн байдаг. Ангийг ердөө хэдхэн дэггүй хүүхэд үймүүлээд байгааг багш нар анзаардаг ч 80:20-н зарчим үйлчлээд байгааг ердөө ч мэддэггүй.

Тэгэхээр 80:20 зарчим бидэнд ямар хэрэгтэй вэ? Энэ зарчим бол бидний ертөнцийг үзэх, ажлаа харах өнцгийг өөрчилнө. Хэрвээ үйлчлүүлэгчдийн 20% нь нийт орлогын 80%-г оруулдаг юм бол бид хэнд, юунд анхаарах вэ? Хэрэв бараа бүтээгдэхүүний 80% нь ердөө 20% -н орлого оруулдаг юм бол бид зардлаа яаж үр өгөөжтэй зарцуулах вэ? Энэ их зардал юунд зарцуулагдаж байна вэ? гэдэгт шинжилгээ хийж болно шүү дээ. Хамгийн их ашиг оруулдаг тэр 20%-н бүтээгдэхүүнээ олоод түүнийгээ л үйлдвэрлэ, хамгийн их үр бүтээлтэй ажилладаг 20%-н ажилтнуудаа олоод тэднийгээ л сайн ажиллуул, урамшуул. Хамгийн сайнаар нөлөөлдөг 20%-н найз нараа олоод тэдэнтэйгээ л нөхөрлө, хамгийн ашигтай өнгөрөөдөг 20%-н цагаа олоод энэ л цагт эрчимтэй хөдөлмөрлө. Хэрэв бид ийнхүү маягаар, өчүүхэн жижиг зүйлс ч гэсэн хичнээн их ашиг оруулдгийг харж чадвал, хэрэв бид маш том зүйл хичнээн үр өгөөжгүй болохыг ялгаж чаддаг, тооцдог болж чадвал зөвхөн бизнест ч гэлтгүй амьдралд хандах маш олон хандлагыг өөрчилж чадна.

 

Subscribe to our Newsletter

Contact our Support

Email us: Support@templateism.com

Our Team Memebers